Дэлхий дахинд
22
2017.01.4. 11:40 159 0

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Үндсэн хуулийн шүүхийн сонордуулгад оролцсонгүй

БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэтэй холбоотой дуулиан шуугиантай холбогдсон Үндсэн хуулийн шүүхийн анхны сонордуулга хэлэлцүүлэгт ерөнхийлөгч оролцоогүй гэсэн мэдээлэл ирж байна. Өнгөрсөн сард тус улсын парламентын танхим ерөнхийлөгч Пак Гын Хэг бүрэн  эрхийн хугацаанаас нь өмнө огцруулах тухай санал асуулга явуулж дэмжсэн юм. Мягмар гаригт Үндсэн хуулийн шүүхийн анхны сонордуулга болж үүгээр парламентын дээрх шийдвэр хууль ёсны дагуу болсон эсэхийг хэлэлцэх байсан юм. Гэвч Пак Гын Хэ уг хэлэлцүүлэгт оролцоогүй учир нэг өдрөөр хойшлуулсан байна. Хуулийн дагуу үндсэн хуулийн шүүх  энэ долоо хоногийн пүрэв гаригт аман мэтгэлцээнийг зохион байгуулахаар болж байна. Мягмар гаригийн хэлэлцүүлэгт Пак Гын Хэ оролцоогүй нь он солигдох өдөр хийсэн Пакийн хэвлэлийн бага хуралтай холбоотой гэж парламентын шүүхийн зөвлөлийн тэргүүн Кваен Сеонг Донг мэдээлсэн байна. Тэрээр ерөнхийлөгч аливаа гэм буруутай үйлдэл хийгээгүй бол  түүний нэр холбогдсон бүхий л дуулиан шуугианаас өөрийн нэрээ цэвэрлэх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байна. Пак Гын Хэгийн өмгөөлөгчдийн нэг Лий Жун Хван ерөнхийлөгч  гэм буруугүй гэдгээ бичгээр илэрхийлснийхээ хүрээнд ням гаригт хэвлэлийн бага хурал хийсэн, үнэн мөнийг шударгаар олж тогтоохын төлөө  хуульч өмгөөлөгчид чин шударгаар ажиллахыг хүсч байгаагаа  мэдэгджээ.

0 сэтгэгдэл байна.