Дэлхий дахинд
22
2017.01.4. 11:49 178 0

Израйлийн ерөнхий сайд байцаагджээ

Израйлийн цагдаагийн байгууллага тус улсын ерөнхий сайд Беньямин Нетаньяхуг хувь этгээдээс үнэтэй эд зүйлс бэлгэнд авсан гэх хэрэгт сэжиглэн байцаалт авсан байна.Авлигын хавтаст хэрэгтэй холбогдуулан Иерусалим хот дахь ерөнхий сайдын өргөөнд цагдаагийн ажилтнууд даваа гаригт 3 цагийн турш байцаалт авчээ. Израйлийн хэвлэлийнхэн Нетаньяху бизнес эрхлэгчдпээс ихээхэн хэмжээний бэлэг сэлт удаа дараа авсан гэсэн мэдээллийг өгч байгаа  учраас цагдаагийн байгууллага тэдгээр бэлэг сэлтийг чухам хэн гэдэг этгээд өгснийг тодруулахаар байцаалт авсан байна. Өнгөрсөн жилийн 6-р сараас хойш Нетаньяхуг авлига авсан гэх хэрэгт холбогдуулан хэд хэдэн удаа   байцаалт авсан, цаашид ч үргэлжлүүлэх болно гэж тус улсын ерөнхий прокурор мэдээлжээ. Байцаалтын өмнө ерөнхий сайд гэм буруугүй гэдгээ илэрхийлсэн. Тус улсын телевиз болон олон нийтийн мэдээллийн хэрэгслэл сүлжээгээр сөрөг хүчнийхэн өөрийнх нь нэр төрийг гутаан доромжилж, ялалтаа тэмдэглэж байгаа боловч гэм буруутай ямар ч үйлдэл хийгээгүй учраас мөрдөн байцаалтаас айж эмээх зүйлгүй гэсэн мэдэгдлийг хийгээд байна. Энэ нөхцөл байдал нь Нетаньяхугийн засгийн газарт таагүй байдал үүсгэж, ганхуулж мэднэ гэж ажиглагчид дүгнэж байна.

0 сэтгэгдэл байна.