Дэлхий дахинд / Сонин хачин
22
2020.05.30. 11:16 427 0

Дуучин Лэди Гага, Ариана Гранде нар цаг агаарын мэдээ хөтлөв

Тавдугаар сарын 27-ны өдөр "The Weather Channel" сувгийн зүгээс олон нийтэд нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь дуучин Лэди Гага болон Ариана Гранде нараар цаг агаарын мэдээ хөтлүүлсэн явдал байлаа.

Тэд өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт өөрсдийн хамтарсан анхны дуу болох "Rain On Me” дуугаа олны хүртээл болгосон бөгөөд хамтын уран бүтээлээ сурталчлах нэгэн бүтээлч арга эрэлхийлсэн нь энэ байлаа.


Та бүхний үзэж буй дээрх бичлэгийн төгсгөлд тэдэн дээр хэн нэгэн хуурамч "бороо” оруулж байна. Харин Ариана Гранде дээр хуурамч бороо дуслуулах нэгэн нь түүний одоо үерхэж буй залуу болох Dalton Gomez аж. Ариана урьдын үерхлүүдээ олон нийтэд ил тод байлгадаг байсан ч энэ удаад нууцлахаар шийдсэн бололтой. Тийм ч учраас энэ жижигхэн хэсэгт Dalton-ийг оролцуулсан нь фенүүдийнх нь анхаарлыг ихэд татаад байгаа юм.


Эх сурвалж: CNN

0 сэтгэгдэл байна.