Дэлхий дахинд
22
2020.05.30. 13:20 572 0

Японд халдварын хоёр дахь давлагаа дэгдэх эсрдэлтэйг анхааруулж байна

Японд тархаж буй "COVID-19”-ийн халдварын тохиолдол "Их-7”-гийн гишүүн орнуудаас хамгийн бага байгаа хэдий ч халдварын хоёр дахь давлагаа дэгдэх эрсдэлтэйг тус улсын мэргэжилтнүүд анхааруулж байна.

Япон Улсын Кюүшюү мужийн Китакюүшюү хотод сүүлийн тав хоногт шинээр 22 тохиолдол бүртгэгдээд байгаагаас 17 нь эх үүсвэр тодорхойгүй байгаа юм. Китакюүшюү хотын захирагч "Нөхцөл байдал хэвээр үргэлжлэх юм бол хотыг халдварын хоёр дахь томоохон давлагаа нөмрөх аюул бодитоор нүүрлэж байна” гэв. Хотын захиргааны зүгээс энэ сарын28-ныөдрөөс эхлэн хотын 43 байгууламжийн үйл ажиллагааг 18 хоногийн туршид зогсоож, оршин суугчдад зорчих хөдөлгөөнөө хумихыг уриалаад байгаа аж .

Япон Улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас "cluster” халдвар тархалтаас сэргийлэх зорилгоор Китакюүшюү хотруу 27-ны өдөр мэргэжилтнүүдийн багийг илгээжээ. Түүнчлэн "COVID-19”-ийн халдвар Япон даяар дахин тархах тохиолдолд 44 мянган эмнэлгийн ор шаардагдах хэдий ч 70 хувийн бэлэн байдалтай буйг орон нутгийн засаг захиргаадад анхааруулж, эмнэлгийн орны хүртээмжийг сайтар хангаж ажиллахыг зөвлөмж болгоод буй юм.

Токио хотод өчигдөр коронавирусийн халдварын 15 тохиолдол шинээр бүртгэгдэж, гурван хоног дараалан хоногт 10 буюу түүнээс дээш шинэ тохиолдол бүртгэгдээд байна.


Эх сурвалж: Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ

0 сэтгэгдэл байна.