Дэлхий дахинд / Фото мэдээ
22
2020.09.10. 10:34 114 0

Apple компани Сингапурт усан дээр хөвдөг дэлгүүр нээлээ

Сингапурт хоёр өдрийн өмнө Apple компани усан дээр хөвдөг анхны "Apple Store болох "Apple Marina Bay Sands-ийг нээв. Марина булан дээр хөвж буй бөмбөрцөг шиг харагдах  тус дэлгүүр нь Сингапурын хамгийн тансаг газрын нэгт зүй ёсоор багтана гэдгийг нээлтэд оролцсон хүмүүс хэлсэн байна.

 Apple Marina Bays Sands бөмбөгөр байшингийн гадна тал нь хотын өнгө үзэмжтэй.

Бүхэлдээ усаар хүрээлэгдсэн бөмбөрцөг нь өөртөө бүрэн тулгуурласан 114 ширхэг шилэн бүтцээс бүтсэн бөгөөд холболтын зориулалттай 10 ширхэг босоо хэсэг, амсар бүхий  шилэн бөмбөгөр хийцтэй анхны байгууламж юм. Apple-ийн Сингапур дахь гурав дахь жижиглэн худалдааны байршил болох тус шинэ дэлгүүр нь үйлчлүүлэгчдэд мартагдашгүй орон зайг бий болгохоос гадна тав тухыг мэдрүүлэх таатай орчныг бий болгожээ.

Apple-ийн багийн гишүүн дэлгэцэн дээрх тавцан дээр iPhone тавьдаг.

0 сэтгэгдэл байна.