Дэлхий дахинд / Видео мэдээ
22
2020.10.11. 11:12 185 0

БНАСАУ шинэ баллистик пуужинг танилцуулав

Өчигдөр (2020.10.10) болсон цэргийн сүрт жагсаал дээр БНАСАУ-ын арми шинээр бүтээсэн тив хоорондын баллистик пуужингаа танилцууллаа. Мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар тус шинэ пуужин нь өмнө нь бүтээгдсэн энэ төрлийн пуужингуудаас хамгийн том нь болсон аж. Шинэ бүтээгдсэн дөрвөн пуужинг 11 тэнхлэгтэй угсрагч, хөөргөгч машинууд дээр ачиж жагсаалд оролцуулсан байна. 

Биеийн эрүүл мэндийн байдал нь дордсон гэх мэдээлэл гараад байсан удирдагч Ким Жон Ун цэргийн жагсаалд оролцож, Хойд Солонгос "өөрийгөө хамгаалах, гадны үйлдлийг таслан зогсоох зорилгоор армиа хүчирхэгжүүлсээр байх болно"  гэж мэдэгджээ. Мөн Ковид-19 халдварын эсрэг тэмцэж буй ард түмэндээ талархал илэрхийлээд "Энэ хорон вирусийн эсрэг тэмцэж буй дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүст эрүүл энхийг хүсье" гэжээ.

Хэдийгээр тус улсад халдвар бүртгэгдээгүй гэж байгаа ч олон улсын шинжээчид вирус тархаагүй байх магадлал тун бага гэж үзэж байгаа аж.

     

 

0 сэтгэгдэл байна.