Дэлхий дахинд / Сонин хачин
22
2021.03.11. 12:47 200 0

Коронавирустэй ойролцоо дөрвөн төрлийн вирусыг сарьсан багваахайнаас илрүүлжээ

Австрали болон Хятадын эрдэмтэд сарьсан багваахайны био материалын өргөн цар хүрээтэй судалгааг Хятадын зүүн өмнөд хэсгийн Юньнань мужид  явуулсан байна. Ингэхэд "SARS-CoV" вирустэй ойролцоо төрлийн коронавирусийн дөрвөн геномыг олж тогтоожээ. Энэ тухай мэдээллийг bioRxiv сүлжээгээр нийтэлсэн байна.

"Бид 23 төрлийн сарсан багваахайны био материалын 411 судалгааг Юньнань мужийн нэг жижиг хэсэгт 2019 оны тавдугаар сараас 2020 оны арваннэгдүгээр сар  хүртэлх хугацаанд явуулаад коронавирусийн 24 бүрэн хэмжээний геномыг мөн вирустэй ойролцоо дөрвөн шинэ төрлийг олж илрүүллээ” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. 

Эдгээр шинэ вирусийн нэг RpYN06 нь SARS-CoV-2-той хамгийн төстэй. Бараг 94.5 хувиар адилхан энэ төрлийн вирус өмнө нь Гуанси мужид шоргоолж идэштэн хэмээн хуягт амьтнаас илэрч байжээ.

 

0 сэтгэгдэл байна.