Дэлхий дахинд
22
2016.03.17. 19:07 164 0

Ерөнхийлөгчийн нэр төрийг хамгаалах хуультай болно

ОХУ-ын Төрийн Дум "Ерөнхийлөгчийн нэр хүнд, алдрыг хамгаалах хууль” батлахаар болжээ. Үүнээс өмнө ЗХУ-ын ерөнхийлөгчийн нэр төрийг хамгаалах тухай хуулийг 1990 онд санаачлан баталж байсан түүхтэй юм байна. Энэ хуулийн төслийг санаачлагч Төрийн Думын гишүүн Роман Худяков ОХУ-ын төрийн тэргүүнийг доромжилсон видео бичлэгийг ЮТубээс татан жишээ болгожээ. Энэ хуулийн хзрээнд тэрээр улсын ерөнхий прокурор Юрий Чайкаад хандан тэдгээр видео бичлэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тухай хүсэлтээ гаргасан байна. Түүнийхээр тэдгээр контентуудыг ОХУ-ын Эрүүгийн хуулийн 319-р зүйл анги буюу "засгийн газрын төлөөлөгчийг гутаан доромжилсон” гэдгээр шалгах ёстой  гэжээ. Одоо ОХУ-д хэрэгжиж байгаа  энэ хуулиар аливаа улс төрийн гишүүн, хууль тогтоогч, улсын ерөнхийлөгчийг гутаан доромжилсон хуулийн этгээд 1 жил хүртэлх хугацаагаар албадан хөдөлмөр эрхлэх ёстой хэмээн заажээ. Хуучин ЗХУ-ын төрийн тэргүүний нэр хүндэд халдсан, гутаан доромжлох тухай хуулийг шинэчлэн ерөнхйилөгчийн нэр төрийг гутаан доромжилсон нөхцөлд 3 хүртэлх жилээр цагдан хорих, сонин сэтгүүл хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр гүтгэлэгийг тараан цацсан бол 6 хүртэлх жилээр хорих тухай заалтыг оруулж байгаа юм байна.  Хуулийг санаачлагч Роман Худяковын өгүүлж байгаагаар өөрийн улсын төрийн тэргүүний нэр хүндийг хамгаалах тухай хуулийг ганцхан ОХУ батлах гээд байгаа юм биш, үүнтэй адил хуулийг Белорусс, Казакстан зэрэг улсад ч  батлахаар төлөвлөж, хэлэлцүүлэг явуулж байгаа юм байна. Белорусст л гэхэд энэ нөхцөлд хамгийн дээд тал нь 3 жилээр хорихоор тусгажээ. Харин Польш улсад болон Европын  Холбоонд 3 жил, Азербайджанд 2, Турк улсад 4, Венесуэл улсад 2,5 жил, Иран улсад 6 сараар хорих ял шийтгэл ноогдуулдаг байна. Ардчилсан гэгддэг АНУ, ХБНГУ ч төрийн тэргүүний нэр хүндэд халдсан нөхцөлд тодорхой хуулийн хариуцлага хүлээлгэдэг зэрэг жишээг тэрээр татжээ.

0 сэтгэгдэл байна.