Дэлхий дахинд
22
2016.04.11. 15:16 122 0

Герман улсад 5,800 дүрвэгч алга болжээ

Герман улсад бүртгэгдсэн насанд хүрээгүй 5,800 дүрвэгчид ор сураггүй  алга болсон тухай тус улсын дотоод явдлын  яамнаас мэдээлжээ. Үүнээс өмнө ХБНГУ-ын гадаад хэргийн яам ор сураггүй алга болсон, насанд хүрээгүй нийт 8005 дүрвэгч бүртгэгдснээс 2171  дүрвэгчийг олж чадсан гэсэн мэдээллийг өгч байсан юм. "Насанд хүрээгүй, ор сураггүй алга болсонд тооцогдож  байгаа цагаач иргэдийн дийлэнх нь Афганистан, сири, Эритрей, Марокко, Алжирийн иргэд байна” гэж гадаад хэргийн яамны мэдээлэлд тусгагдсан байна.  Ор сураггүй алга болсон нийт 5800  дүрвэгчдийн 555 нь 14-өөс доош насны хүүхдүүд байгаа юм байна. Европын холбооны цагдаагийн Европол байгууллагын хэвлэлийн албанаас мэдээлснээр сүүлийн 2 жилийн хугацаанд 10,000  цагаач хүүхэд Европт харгалзах хүнгүй  хил нэвтэрч, улмаар алга болжээ. Европол тэдгээр алга болсон бага насны хүүхдүүдийн ихэнх нь  гэмт хэргийн сүлжээнд барьцаалагдсан, эсвэл хүний эд эрхтнийг дамлан худалдаалах, хүний наймааны гэмт хэргийн золиос болсон байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна.

0 сэтгэгдэл байна.