Дэлхий дахинд
22
2016.04.19. 17:05 166 0

500 сурагч химийн бодист хорджээ

Хятадын Цзянсу мужийн нэгэн сургуулийн 500 гаруй сурагч үл мэдэгдэх химийн бодист хордон эмнэлгийн тусламж үйлчилгээ авч эхэлсэн байна.Хятадын төв телевизийн сувгаас мэдээлж байгаагаар Чанчжоу гэх хотын гадаад хэлний сургалттай сургууль шинэхэн байрандаа орсон боловч сурагчдынх нь эрүүл мэнд доголдож, хордлогын янз бүрийн шинж тэмдэгтэй эмнэлэгт хандаж эхэлжээ. Арьсан дээр нь тууралт өгөх, бөөлжиж, суулгаж эхэлсэн тэдгээр хүүхдүүдийн цусанд шинжилгээ хийж, цуснаас нь лимфом, лейкем илрүүлсэн байна. Мэргэжилтнүүд сургуулийн орчмын агаар эсвэл гоожуурын усны химийн бохирдолоос шалтгаалсан гэсэн дүгнэлтийг хийгээд байгаа  юм байна. Сургуулийн шинэ байрны нутаг дэвсгэрт өмнө нь химийн гурван үйлдвэр үйл ажиллагаа явуулж байсан юм байна.

0 сэтгэгдэл байна.