Дорнын зурхай

Хулгана

XVII жарны Муу нүүрт хэмээх Гал Бичин жилийн Ерөнхий зурхай

Хулгана жилтнүүд 2016 оны Гал Бичин жилд хар, цагаан хэл амгүй боловч ажил үйлс бүтэмж тааруутай. Гал уснаас болгоомжлох хэрэгтэй. Улаан, хөх, хар өнгийн эд эдлэл, хувцас авахаас зайлсхий. Өмнөх жилүүдэд хийсэн ажлынхаа үр шимийг хүртэнэ. Амьдрал бүх талаараа тэгшхэн, өмнөө шинэ зорилго тавьж, түүндээ хүрэхийг хичээ. Аар саар, жижиг асуудалд сэтгэлээ чилээх хэрэггүй. Морин сард их хэргийг бүтээхэд сайн. Ерөнхий засал: Хийморийн дарцаг хийсгэж, шүтээнээ тахиул. Солдавнамсүм, Түй мандал айлдуул. 1936, 1960, 1996 оны хулгана жилтнүүдийн эрүүл мэнд сайн. 1924, 1948, 1972, 1984, 2008 оны хулгана жилтнүүд эрүүл мэнд доройтох тул Ланчиг дором, Цэнд, Манал айлтгуул. 1948, 1972, 2008 оныхон буян хишиг арвин. 1924, 1936, 1960, 1984, 1996 оныхон буян хишиг доройтох тул Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан даллага, Ямбийдончир айлтгуулах хэрэгтэй.

Үхэр

XVII жарны Муу нүүрт хэмээх Гал Бичин жилийн Ерөнхий зурхай

Ажил үйлс нь бүтэмжтэй, хар цагаан хэл ам бага. Шар өнгийн эд эдлэл, хувцас авахыг цээрлэ. Хаврын улиралд ажил үйлс барцадтай. Хийморийн дарцаг хийсгэ. Энэ жил нилээд хүнд жил байх төлөвтэй байна. Таны амьдрал, ажилд гэнэтийн өөрчлөлтүүд гарч, томоохон саад бэрхшээл учирна. Үүнээс шалтгаалж бодлогогүй, үр ашиггүй зүйл хийнэ. Гал бичин жилд шинэ ажил эхлэх хэрэггүй, байгаа бүхнээ хадгалж үлдэхийн тулд бүх хүчээ дайчил. Удирдлагууд хатуу ширүүн байх учир болж өгвөл ахлах албан тушаалтантай таны зөв байсан ч маргалдахгүй байхыг хичээ. Санхүүгийн бэрхшээл учрах тул мөнгөндөө хямгатай бай. Ерөнхий засал: Итгэл, Жамбал санжид, Гурван Гүрэм. 1937, 1961, 1997 оныхны эрүүл мэнд сайн. 1925, 1949, 1973, 1985, 2009 оныхон эрүүл мэнд доройтох тул Ланчиг дором, Цэнд, Манал айлтгуулах хэрэгтэй. 1949, 1973, 2009 оны үхэр жилтнүүдийн буян хишиг арвин. 1925, 1937, 1961, 1985, 1997 оныхон буян хишиг доройтох тул Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан даллага авхуул.

Бар

XVII жарны Муу нүүрт хэмээх Гал Бичин жилийн Ерөнхий зурхай

Ажил үйлс нь бүтэмжтэй сайн. Хар, цагаан хэл амнаас болгоомжил. Цагаан, ногоон өнгийн төмөр эд эдлэл, хувцас авахыг цээрлэ. Хавар, намрын улиралд ажил барцадтай, өвөл, зуны эхэн сард цар ихтэй үйл хэргийг хөөцөлд. Хэт онгироо зангаа тат. Өөрийн төлөвлөгөөгөө бусдад дэлгэх хэрэггүй. Энэ нь цагаан хэл амны бай болох тул аливаад болгоомжтой хандаж, үг хэлээ цэнэ. Өөрийн сайн мэдэхгүй зүйлээрээ хөөцөлдөх хэрэггүй, өөрийн мэддэг зүйлээрээ мөнгө олохыг хичээ. Ерөнхий засал: Сүлд дуудуул, Цэвэгмидийн чого, Улаан юм, Гурван Гүрэм айлтгуул. 1938, 1974, 1998 оны Бар жилтнүүдийн эрүүл мэнд сайн. 1926, 1950, 1962, 1986, 2010 оны Бар жилтнүүдийн эрүүл мэнд доройтох тул Ланчиг дором, Цэнд, Цагаан Дарь Эх айлтгуул. 1926, 1950, 1986, 2010 оныхны буян хишиг доройтох тул Алтангэрэлийн даллага, Ямбийдончир айлтгуулах хэрэгтэй

Туулай

XVII жарны Муу нүүрт хэмээх Гал Бичин жилийн Ерөнхий зурхай

Ажил үйлс нь бүтэмжтэй. Цагаан, хар хэл амнаас болгоомжил. Ууланд авирах, голын усанд орохыг тэвч. Шар өнгийн эд эдлэл, хувцас худалдан авахыг цээрлэ. Тахиа сард барцадтай. Энэ жил амар тайван өнгөрнө. Тэвчээрийн хүчинд албан тушаал ахина. Санхүүгийн хувьд санаа амар байж болно. Ерөнхий засал: Сүлд дуудуул, Цэвэгмидийн чого, Улаан юм, Гурван гүрэм айлтгуул. 1939, 1975, 1999 оныхны эрүүл мэнд сайн. 1927, 1951, 1963, 1987, 2001 оны туулай жилтнүүдийн эрүүл мэнд доройтох тул Ланчиг дором, Цэнд, Цагаан Дарь Эх айлтгуул. 1927, 1951, 1987, 2011 оныхон буян хишиг доройтох тул Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан даллага авхуул.

Луу

XVII жарны Муу нүүрт хэмээх Гал Бичин жилийн Ерөнхий зурхай

Хар цагаан хэл ам, гал уснаас болгоомжил. Улаан, хар өнгийн эд эдлэл, хувцас худалдан авахыг цээрлэ. Хийморийн дарцаг хийсгэх хэрэгтэй. Ямар ч бэрхшээлийг үл ажран өөрийн зорьсон зорилгодоо хүрнэ. Тулгамдсан бэрхшээл таныг хурцална. Амжилт таныг ивээж, албан тушаал ахих, санхүүгийн асуудлаа зохицуулах, гэр бүл амар тайван байна. Ерөнхий засал: Сүлд дуудуул, Жалцанзэмүвүнжан, Солдавнамсүм айлтгуулах хэрэгтэй. 1952, 1976, 2012 оныхон эрүүл мэнд сайн. Харин 1928, 1940, 1964, 1988, 2000 оны луу жилтнүүдийн эрүүл мэнд доройтох тул Ланчиг дором, Цэнд, Манал айлтгуул. 1940, 1964, 1976, 2000 оныхны буян хишиг доройтох тул Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан даллага авхуулах хэрэгтэй

Могой

XVII жарны Муу нүүрт хэмээх Гал Бичин жилийн Ерөнхий зурхай

Цагаан хар хэм ам гайгүй, ажил үйлс бүтэмжтэй сайн. Шар өнгийн эд эдлэл, хувцас авахыг цээрлэ. Өндөрт авирах, газар ухахыг цээрлэ. Хорлолтой. Өвлийн эхэн болон дунд саруудад ажил үйлс барцадтай. Жижиг асуудлаас болж зорилгоосоо ухрах хэрэггүй. Ажил дээрээ шинэ санаачлага гаргаж, тушаал дэвшинэ. Орлогын эх үүсвэртэй болж санхүүгийн асуудлаа зохицуулж чадна. Ерөнхий засал: Хийморийн сан, Самбаллхүндэв, Гурван гүрэм айлтгуул. 1953, 1977, 2013 оны могой жилтнүүдийн эрүүл мэнд сайн. 1929, 1941, 1965, 1989, 2001 оныхны эрүүл мэнд доройтох тул Ланчиг дором, Цэнд, Манал айлтгуул. 1941, 1965, 1977, 2001 оныхон буян хишиг доройтох тул Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан айлтгуул

Морь

XVII жарны Муу нүүрт хэмээх Гал Бичин жилийн Ерөнхий зурхай

Цагаан, хар хэл ам гайгүй. Ажил үйлс нь бүтэмжтэй сайн. Өвлийн эхэн, дунд саруудад ажил үйлс барцадтай, их үйл хэргийг бүү хөөцөлд. Мод төмөр эдлэл, цагаан ногоон өнгийн эд эдлэл, хувцас авахыг цээрлэ. Тохиолдсон боломжийг ашиглаж чадвал ашиг орлогоо нэмэгдүүлж чадна. Өөртөө итгэлтэй бай. Холын аянд явж магадгүй. Энэ нь албан тушаал ахихад томоохон түлхэц болно. Саад бэрхшээл тулгарах боловч өөрийн зөн совин, авъяас билгээрээ даван туулж чадна. Ерөнхий засал: Хийморийн сан, Самбаллхүндэв, Гурван гүрэм айлтгуул. 1918, 1954, 1978, 2014 оныхны эрүүл мэнд доройтох тул Ланчиг дором, Цэнд, Цагаан Дарь Эх айлтгуул. 1930, 1966, 1990 оныхны буян хишиг доройтох тул Алтангэрэлийн даллага, Ямбийдончир айлтгуул

Хонь

XVII жарны Муу нүүрт хэмээх Гал Бичин жилийн Ерөнхий зурхай

Хар, цагаан хэл амгүй, Ажил үйлс нь бүтэмжтэй сайн. Газар лусын хорлолтой. Шар өнгийн эд эдлэл, хувцас авахыг цээрлэ. Өвлийн адаг сард ажил үйлс барцадтай, цар ихтэй үйл хэргийг бүү эхлүүл. Шаргуу ажиллах шаардлагатай. Санхүүгийн орлого хаагдах тул өөр орлогын эх үүсвэр хайх хэрэгтэй болно. Бусдад найдах хэрэггүй, төлөвлөгөөгөө сайтар боловсруулж, ажлаа солихыг хичээ. Шантарч, хойш суух хэрэггүй. Ерөнхий засал: Цэвэгмидийн чого, Гаанжуур айлтгуул. 1919, 1955, 1979, 2015 оныхон эрүүл мэнд доройтох тул Ланчиг дором, Цагаан Дарь Эх айлтгуулж, Мандал өргө. 1931, 1955, 1967, 1991 оныхны буян хишиг доройтох тул Алтангэрэлийн даллага, Дашчиравын сан даллага авхуул

Бич

XVII жарны Муу нүүрт хэмээх Гал Бичин жилийн Ерөнхий зурхай

Хар, цагаан хэл ам ихтэй, ажил үйлс бүтэмж тааруу. Улаан, хар өнгийн эд эдлэл, хувцас авахыг цээрлэ. Гал, уснаас болгоомжил. Хаврын эхэн сар, зуны дунд сард ажил үйлс барцадтай. Хийморийн дарцаг хийсгэ. Албан тушаал дэвших, орлого гэнэт нэмэгдэх зэрэг эерэг талтай. Тойрон хүрээлэгчид, ах дүү хамаатан садан ажил үйлст тусалж дэмжинэ. Ойр хүмүүстэйгээ харилцах харилцаандаа анхаар. Ерөнхий засал: Цэвэгмидийн чого, Гурван гүрэм, Солдавнамсүм. 1920, 1932, 1956, 1980, 2016 оныхны эрүүл мэнд доройтох тул Ланчиг дором, Манал, Цагаан Дарь Эх айлтгуул. 1920, 1956, 1980, 2016 оныхон буян хишиг доройтох тул Алтангэрэлийн даллага, Ямбийдончир айлтгуул

Тахиа

XVII жарны Муу нүүрт хэмээх Гал Бичин жилийн Ерөнхий зурхай

Ажил үйлс нь бүтэмжтэй сайн. Цагаан, хар хэл ам бага. Шар өнгийн эд эдлэл, хувцас авахыг цээрлэ. Намрын эхэн, өвлийн дунд сард ажил үйлс барцадтай, цар ихтэй үйл бүтээхээс зайлсхий. Жилийн эхний 5 сар өөрчлөлт хийхэд сайн. Энэ саруудад ажлынхаа төлөвлөгөөг нарийн чанд гаргаж, үе шаттай хэрэгжүүлж чадвал үр өгөөж сайтай. Жилийн сүүлийн саруудад түнштэйгээ маргалдах эрсдэл өндөр. Уурлаж уцаарлаж, муйхар аргаар асуудлыг зохицуулах гэсэн оролдлого бүтэхгүй. Нээлттэй ярилцаж, буулт хийх шаардлагатай бол буулт хийх замаар шийдвэрлэвэл сайн. Аливаа зүйлд ам удаантай бай. Ерөнхий засал: Гурван гүрэм, Солдавнамсүм, Түй мандал өргө. 1921, 1933, 1957, 1981, 1993 оны тахиа жилтнүүдийн эрүүл мэнд доройтох тул Ланчиг дором, Манал, Цагаан Дарь Эх айлтгуул. 1921, 1957, 1981 оныхны буян хишиг дорой тул Дашчиравын сан даллага, Ямбийдончир айлтгуул. 1933, 1945, 1969, 2005 оныхны эрүүл мэнд сайн, буян хишиг арвин байна.

Нохой

XVII жарны Муу нүүрт хэмээх Гал Бичин жилийн Ерөнхий зурхай

Ажил үйлс нь бүтэмжтэй сайн. Хар, цагаан хэл ам бага. Төмөр, модон эдлэл, цагаан, ногоон өнгийн эд эдлэл, хувцас авахыг цээрлэ. Хаврын эхэн, дунд, зуны дунд саруудад ажил үйлс барцадтай. Өөрийн гэсэн бизнестэй болох боломж нээгдэнэ. Зарим нэг ажил удааширч мэдэх боловч бүтэмжтэй тул сэтгэлээр унах хэрэггүй. 4-6 сарын хооронд санхүүгийн нөхцөл байдал хүндэрнэ. Мөнгөндөө гамтай хандаж, дэмий зүйлд үрэхгүй байхыг хичээ. Ерөнхий засал: Сундуй, Миегомбын додва, Гурван гүрэм айлтгуул. 1934, 1958, 1970, 1994 оны нохой жилтнүүдийн эрүүл мэнд доройтох тул Ланчиг дором, Манал, Цагаан Дарь Эх айлтгуул. 1934, 1946, 1970, 1994, 2006 оныхон буян хишиг доройтох тул Алтангэрэлийн даллага, Ямбийдончир айлтгуулах хэрэгтэй.

Гахай

XVII жарны Муу нүүрт хэмээх Гал Бичин жилийн Ерөнхий зурхай

Ажил үйлс бүтэмжтэй. Хар, цагаан хэл ам, атаа жөтөө бага. Шар өнгийн эд эдлэл, хувцас авахыг цээрлэ. Ууланд авирах, газар ухахыг цээрлэ, хорлолтой. Хаврын эхэн, зуны дунд, өвлийн адаг саруудад ажил үйлс барцадтай. Өмнөх жилүүдийн ажлын үр шимийг хүртэнэ. Шинэ танилуудынхаа хүрээг тэл. Ингэж чадвал өөрийн зорьсон зорилгодоо хүрэх зам мөр тэгширнэ. Өөрийн хүсэл зориг, эрх чөлөөг хамгаас тэргүүнд тавь. Буян хий. Ерөнхий засал: Алтангаанжуур, Заслын 8 ном айлтгуул. 1935, 1959, 1971, 1995 оны гахай жилтнүүдийн эрүүл мэнд доройтох тул Ланчиг дором, Цэнд, Цагаан Дарь Эх айлтгуул. 1933, 1947, 1971, 1995, 2007 оныхны буян хишиг доройтох тул Алтангэрэлийн даллага, Ямбийдончир айлтгуулах хэрэгтэй.
Tuulai
2017.01.05 11:51
Zurhai
RadikDoupt
2018.11.09 08:12
Want poznakomitsa closer come to the site
http://bestrealgirl.com/?u=6ex8kwf&o=uz5kxp7
RadikDoupt
2018.12.05 23:37
https://www.youtube.com/watch?v=-r1IF_OyLUw - желтые новости про звезд
https://www.youtube.com/watch?v=4wbEnIId_RU - последние желтые новости
https://www.youtube.com/watch?v=0J3RQyzkm8E - бузова
https://www.youtube.com/watch?v=k0ejn6ymImQ - желтые новости
https://www.youtube.com/watch?v=sb0ixCXbPao - франция новости желтые жилеты
https://www.youtube.com/watch?v=QPK8Xd-3fm8 - семья
https://www.youtube.com/watch?v=8XriQjQJ3RA - банан желтые новости
https://www.youtube.com/watch?v=jG5MxSjFTeY - разметка желтых категорий новостей ответы
Neoosenda
2019.10.23 05:45
Здесь вы можете заказать копию любого сайта под ключ, недорого и качественно, при этом не тратя свое время на различные программы и фриланс-сервисы.

Клонированию подлежат сайты как на конструкторах, так и на движках:
- Tilda (Тильда)
- Wix (Викс)
- Joomla (Джумла)
- Wordpress (Вордпресс)
- Bitrix (Битрикс)
и т.д.
телефон 8-996-725-20-75 звоните пишите viber watsapp
Копируются не только одностраничные сайты на подобии Landing Page, но и многостраничные. Создается полная копия сайта и настраиваются формы для отправки заявок и сообщений. Кроме того, подключается админка (админ панель), позволяющая редактировать код сайта, изменять текст, загружать изображения и документы.

Здесь вы получите весь комплекс услуг по копированию, разработке и продвижению сайта в Яндексе и Google.

Хотите узнать сколько стоит сделать копию сайта?
напишите нам
8-996-725-20-75 звоните пишите viber watsapp