Дорнын зурхай

Хулгана

12 жилийн онцгойлох сайн, муу шинж

Онцгойлох шинж 2 шүдтэй тул шинэ барилга ашиглалтанд оруулах, худалдаа наймаа хийх, бэр авах үйлд ээлтэй сайн. Мэргэ тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах үйлийг онцгойлон тэвчвэл сайн

Үхэр

12 жилийн онцгойлох сайн, муу шинж

Онцгойлох шинж Дээрээ шүдгүй тул мал зарах, худалдаа хийх, хот балгадын суурь тавих үйлд ээлтэй сайн. Нэр өгөх, эрдэмд суралцах, урлан бүтээх, дархан хийх, цэрэг хөдөлгөөх үйлийг онцгойлон тэвчвэл сайн

Бар

12 жилийн онцгойлох сайн, муу шинж

Онцгойлох шинж Гүрээ хүзүүндээ ясгүй тул суурь тавих, равнайлах, бэр авах, хувцас эсгэх, мэргэлэх, цэрэг хөдөлгөх үйлд ээлтэй сайн. Тэнгэр лусыг тахих, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхэлж заалгах үйлийг онцгойлон тэвчвэл сайн.

Туулай

12 жилийн онцгойлох сайн, муу шинж

Онцгойлох шинж Уруул нь сэтэрхий тул ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр, хонь малын үйлд ээлтэй сайн. Үс хумс авах, худаг малтах, тариа тарих, суурь тавих, найр хурим хийх, цэрэг хөдөлгөх үйлийг онцгойлон тэвчвэл сайн

Луу

12 жилийн онцгойлох сайн, муу шинж

Онцгойлох шинж Дүлий тул ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл, зэтгэрийг дарах, мэргэлэх үйлд ээлтэй сайн. Гашуудан уйлах, сал, тээрэм урлах, гүүр барих, ханаж төөнөх, газар малтах үйлийг онцгойлон тэвчвэл сайн

Могой

12 жилийн онцгойлох сайн, муу шинж

Онцгойлох шинж Хөлгүй учир мал гадагш гаргах, лусын зан үйл, тахилга, цэрэг хөдөлгөх зэрэг үйлд ээлтэй сайн. Замд гарах, мод таслах, эм найруулах, үхэгсдийн үйл, бэр өгөх, заргалдах, ус хаах зэрэг үйлийг онцгойлон тэвчвэл сайн

Морь

12 жилийн онцгойлох сайн, муу шинж

Онцгойлох шинж Цөсгүй учир нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст амлалт өгөх зэрэг үйлс ээлтэй сайн. Шинээр гэр байшин баривал бусдын эдлэн болох, морь худалдах зэрэг үйлийг онцгойлон тэвчвэл сайн.

Хонь

12 жилийн онцгойлох сайн, муу шинж

Онцгойлох шинж Ойрын шимийн нүдгүй тул бурханд залбирах, хониноос ашиг шим авах, ажилчин авах, хот суурин барих, хурим хийх үйлд ээлтэй сайн. Эм найруулах хийгээд уух, ханах, төөнөх, цэрэг хөдөлгөх зэрэг үйлийг онцгойлон тэвчвэл сайн.

Бич

12 жилийн онцгойлох сайн, муу шинж

Онцгойлох шинж Орондоо оршдоггүй учир бэр авах, мод тарих, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, дарцаг хийсгэхэд ээлтэй сайн. Ширээ засах ба ширээнд суух, хувцас эсгэх, оёх, өмсөх, худалдаа хийх үйлийг онцгойлон тэвчвэл сайн.

Тахиа

12 жилийн онцгойлох сайн, муу шинж

Онцгойлох шинж Билиггүй учир мэргэ төлөг тавих, эм найруулах үйлст ээлтэй сайн. Мал агтлах, нууц зөвөлгөөн хийх, хурим хийх, хүү хийгээд охин учирваас үр үл болох зэрэг үйлийг онцгойлон тэвчвэл сайн

Нохой

12 жилийн онцгойлох сайн, муу шинж

Онцгойлох шинж Өвчүү дутуу учир ажилчин авах, урлах үйлд суралцах, хурал хийх, ном заалгах, бурханд залбирах, ан хийх зэрэг үйлд ээлтэй сайн. Бэрийн үйл, ашиг тустай үйл, бусдын малд мал өгөх, нүүдэл хийх үйлийг онцгойлон тэвчвэл сайн.

Гахай

12 жилийн онцгойлох сайн, муу шинж

Онцгойлох шинж Доод уруул нь богино учир номын хурим хийх, ном заалгах, лам болох, гөлөг тэжээх үйлд ээлтэй сайн. Бэр авах, өгөх, үхэгсдийг оршуулах, мод таслах, суваг шуудуу малтах үйлийг онцгойлон тэвчвэл сайн.