Технологи
22
2016.05.4. 18:08 667 0

Ухаалаг гар утсыг галаар цэнэглэдэг боллоо

Аялал  зугаалгад гарч, мах, загас шарж идэх зууртаа ухаалаг гар утсаа гал дээр цэнэглэх боломжтой болжээ.  FlameStower ухаалаг гар утас,  цаг, планшет зэрэг бусад гаджетуудыг галын дөл эсвэл жуулчны шарагчийн тусламжтай цэнэглэх төхөөрөмж нь ийм боломжийг бүрдүүлж байгаа юм байна. Төхөөрөмжийг бүтээсэн зохион бүтээгчдийн өгүүлж байгаагаар  FlameStower  нь шөнийн цагаар болон үүлэрхэг өдөр хэрэглэгдэх боломжгүй нарны батарейгээс илүү найдвартай гэнэ. Төхөөрөмжийг ашиглахад ердөө л галаа асааж, дамжуулагчийг халаахад л хангалттай юм байна. Энэ төхөөрөмжийн гадна талын  хуванцар гадаргуу нь халж,  багахан хэмжээний аягатай ус буцалгах боломжтой болох үед дулааны цахилгаан үүсгүүр өөрийн 2 талд байх дулаан хэмжигчийн хэмийн ялгааг тодорхойлон улмаар үзүүртээ цахилгаан дамжуулдаг юм байна. Хэмийн ялгаатай байдал нь гадна талд байх термометрт хэмжигдэн, термопар нь цахилгаан үүсгэдэг гэнэ.  Зөөврийн компьютерийн USB порттой адилхан энэ төхөөрөмж нь галын дөлөн дээр 1-2 цаг байх нөхцөлд iPhone-ийг бүрэн цэнэглэх боломжтой юм байна. Энгийн бүтэцтэй FlameStower-ийг 99 ам доллараар худалдаалж байгаа гэнэ.

0 сэтгэгдэл байна.