Технологи
22
2016.06.2. 19:37 489 0

Хорт хавдарын эсрэг нановакцин гаргаж авчээ

Ойрын таван жилийн хугацаанд дэлхийн анагаах ухааны салбарт нанотехнологиор бүтээгдсэн бүх төрлийн хорт хавдар өвчний эсрэг хэрэглэх вакцин тариа нэвтэрнэ гэж Германы эрдэмтэд мэдээллээ. Энэ вакциныг  боловсруулах ажлыг Иоганн Гутенбергийн нэрэмжит Германы Майнцын их сургуулийн олон улсын эрдэмтэд эхлүүлсэн юм.  Туршилтын эхний ээлжинд эрдэмтэд хорт  хавдарын өвчлөл нь сүүлийн шатандаа орсон 3 өвчтний хорт хавдарын эд эсийн торлогийн элементийг нано технологийн тослогоор орлуулах ажлыг хийсэн юм байна. Үүгээр өвчтний дархлааны систем нь Т лимфоцитийг түлхүү ялгаруулж эхэлжээ. Энэ лимфоцит нь хорт хавдарын  эдийн торлогийг устгадаг юм байна. Майнцын их сургуулийн профессор Угур Сахин энэ туршилтын ажлаараа тэд дархлааны системийн хариу үйлдлийг тогтоох судалгаа хийсэн гэдгээ өгүүлсэн байна. Үүнээс гадна туршилтын 1 дэх өвчтөнд  хавдарын хэмжээ нь вакцин хийсний дараа тодорхой хэмжээгээр багассан,  хагалгаагаар хавдараа авхуулсан өвчтөнд вакцин хийснээс 7 сарын дараах байдлаар ямар нэгэн эд эрхтэнд үсэрхийлсэн хавдаргүй,  арьсны хорт хавдар өвчлөлтэй 3 дах өвчтөн вакцин хийлгэсний дараагаар уушиг болон бусад эрхтэнд хавдар үсэрхийлээгүй, хэмжээ нь "тогтовортой түвшин”-д байгаа болох нь тогтоогджээ. Профессор Сахины хамтрагчид хорт хавдараар өвчилсөн хулгана дээр үүнээс өмнө хэд хэдэн туршилт хийсэн юм байна. Дархлааны системийг тэтгэн хорт хавдар өвчинтэй тэмцэх энэ аргачлал 5 жилийн  дараа гэхэд бүрэн төгөлдөржих юм гэж тэд мэдээлсэн байна.

0 сэтгэгдэл байна.