Технологи
22
2016.06.7. 14:42 624 0

Элэгний В вирусын эсрэг эм бүтээжээ

ОХУ-ын эрдэмтэн судлаачид ХБНГУ-ын эрдэмтэдтэй хамтран элэгний В вирусын эсрэг хэрэглэх шинэ тарилга, эмийг бүтээжээ.  Шинжлэх ухааны судалгаанд суурилагдсан энэ тарилгаараа  клиник туршилт хийгээд байгаа юм байна. Элэг судлалын Европын холбооны сэтгүүл болох Journal of Hepatology –д  анхны туршилтын үр дүнгийн талаар  мэдээлсэн байна.  Туршилтаар элгэнд агуулагдаж байгаа өвчний шинж тэмдэг буурсан нь тогтоогдсон учраас одоо 2 дах үеийн судалгаа буюу үр нөлөөллийн судалгааг хийж байгаа гэнэ. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд элэгний В вирусээр 350 сая хүн өвчилсөн, тэдгээр хүмүүсийн 7 хувь нь В болон D  вирусээр халдварлагдсан  гэсэн судалгаа байдаг. Шинэ бэлдмэл нь элэгний эд эсэд B, D  вирус халдварлахаас сэргийлж, вирусын амьдрах мөчлөгийг бууруулж, өвчлөлийг хянах боломжтой юм байна.

0 сэтгэгдэл байна.