Технологи
22
2016.06.13. 21:06 600 0

Шүдний сойз ухаалаг болжээ

Технологийн тэргүүлэгч компанийн нэг болох Филлипс компани  амны хөндийн ариун цэврийг хянах ухаалаг шүдний сойз зохион бүтээжээ. Тусгай өгөгдлөөр ариун цэврийг хянаад зогсохгүй амны хөндийн 3D  зураглалыг гаргах юм байна. Sonicare Flexcare Platinium Connected  гэх урт нэртэй энэ шүдний сойз нь бодит цаг хугацаанд тухайн хэрэглэгч амны хөндий, шүдээ хир зэрэг цэвэрлэснийг мэдээлэх юм байна. Үүнээс гадна шүдээ ураах арга техникийг ч эзэндээ сануулах гэнэ. Тусгай гар утасны аппын тусламжтай буюу Bluetooth-ээр дамжуулан хэрэглэгчдээ шаардлагатай мэдээлэл нийлүүлэх энэ шүдний сойзоороо шүдэнд үүссэн цооролт, чухам аль шүдэнд ямар эмчилгээ хийлгэх шаардлагатай болсныг мэдэх боломжтой юм байна. Энэ  ухаалаг сойзоор шүдээ угаах тоолонд   хийсэн үйлдлийн тухай мэдээлэл, дүн шинжилгээ болон хувирахаас гадна амны хөндийн эрүүл мэндийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүлээн авах юм. Мөн угаагдалгүй үлдсэн шүдний мэдээллийг өгч дахин угаах шаардлагатай  зэрэг зөвлөгөөг өгөх юм.

0 сэтгэгдэл байна.