Технологи
22
2016.06.15. 17:02 474 0

Фейсбүүкээр SMS илгээдэг боллоо

Одоогоос хэдэн сарын өмнө Фейсбүүк компани Андройд үйлдлийн системтэй гар утсаар SMS  мессеж илгээх үйлчилгээг туршсан бол энэ үйлчилгээг өнөөдрөөс албан ёсоор нэвтрүүлж байна. SMS Messenger  үйлчилгээнд нэгдэх нь  тун хялбархан, тухайн хэрэглэгч тусгайлан энэ үйлчилгээг идэвхжүүлэхэд л хангалттай гэнэ. Үүний тулд Google Play-ээс Андройд гар утаснуудад зориулагдсан Facebook Messenger  апп-ыг татаж SMS-сонгож Default SMS app  тохиргоог хийх хэрэгтэй. Энэ үйлдлийг хийсний дараа  текстэн мэдээ Facebook Messenger  апп-ын тусламжтай итгээгдэх, хүлээн авах  боломжтой болох юм. Энэ үйлчилгээ нь энгийн мэдээлэл солилцох мессенжерийн үйлчилгээний нэг адил текст, зурган мэдээлэл дамжуулж болоххоос гадна стикер, эможи, газар зүйн байрлал координат зэрэг мэдээллийг илгээх боломжтой. Хэрэглэгчийн илгээсэн SMS –үүд Фейсбүүкийн серверт хадгалагдахгүй шууд эзэндээ хүрнэ гэдгийг  уг компани албан ёсоор мэдээлж байгаа юм.

0 сэтгэгдэл байна.