Технологи
22
2016.06.16. 15:42 497 0

LG утасгүй цэнэглэгдэх ухаалаг гар утас гаргана

Өмнөд Солонгосын технологийн LG  компани утасгүй цэнэглэгдэх ухаалаг гар утсыг дэлхийн зэх зээлд гаргахаар болжээ. Соронзон орны таталцалын хуулийн дагуу ажиллах энэ төхөөрөмжөөс гар утсаа 7 см-ийн зайтай тавихад хурдан хугацаанд  цэнэглэгдэх юм. Энэ технологийг чухам  хэрхэн нэрийдсэн талаараа компанийнхан мэдээлэл задруулахгүй, чандлан нууцалж байгаа юм. Гэхдээ үүнээс өмнө соронзны таталцалыг ашиглан эрчим хүч дамжуулах технологийг анх Резенсе компани хэрэглээнд нэвтрүүлсэн юм. Резенсе компанийн  бүтээгдэхүүн, технологийн давуу тал нь нэгэн зэрэг хэд хэдэн ухаалаг төхөөрөмжийг ганцхан цэнэглэгчийн тусламжтай  эрчим хүчээр хангах явдал байсан юм.  Утасгүй, ямар нэгэн нэмэлт холболтгүйгэр цэнэглэх стандарт нь 1-50 Вт байдаг байна. Одоогийн байдлаар LG  компанги 15 Вт эрчим хүч дамжуулах технологийг нэвтрүүлж байгаа юм байна. Энэ нь 5 ваттын  дамжуулагчийн стандартаас  3 дахин өссөн үзүүлэлт болж байгаа юм. Ингэхээр  цэнэг нь бүрэн дууссан ухаалаг гар утсыг уг технологийн тусламжтай 30 минутын дотор 50 хувийн цэнэгтэй болгож дөнгөх юм байна.

0 сэтгэгдэл байна.