Технологи
22
2016.06.21. 13:10 435 0

Халуунд ноутбүүкээ хөргөх хялбархан арга сэджээ

Японы хөгжимчин Акинори Сузуки халуун орчинд Макбүүк Про зөөврийн компьютерээ хөргөх энгийн хялбар арга сэджээ. Зөөврийн компьютер хэт халах нь системийг удаашруулдаг сөрөг талтай. Тэрээр  зэс мөнгийг ашиглан хөргөх аргаа өнгөрсөн жилийн 11-р сард нээж, үүнийгээ твиттер хуудсандаа жиргэсэн юм байна. Харин энэ аргыг энэ жилийн 6-р сараас эхлэн дэлхийн хэвлэл мэдээллийнхэн анхааралдаа авч мэдээлэх болжээ. Радиаторыг хөргөхдөө Японы  хөгжимчин гэрээсээ олсон 10 зэс мөнгийг ашигласан юм байна. Түүний энэ аргыг тус улсын нэгэн иргэн Кейго Нитадорий гэгч ашиглаж, үр дүнд хүрсэндээ талархсан байна. Энэ тухай Ихбританийн Дейли Мейл мэдээлэхдээ нэг пенни эсвэл нэг центээр ноутбүүкээ зуны халуун өдрүүдэд хөргөх боломжтой  хэмээн мэдээлж байгаа юм байна. Ихэнх ноутбүүкийг хуванцар эсвэл хөнгөн цагаан газаргуугаар хийсэн байдаг. Зэс  нь дулаан дамжуулахаас гадна дулааныг өөртөө шингээх чадвартай учраас энэ арга үр дүнтэй байдаг гэж эрдэмтэд хүртэл дүгнэжээ.

0 сэтгэгдэл байна.