Технологи
22
2016.06.23. 16:48 627 0

KFC хоолны хайрцаг утас цэнэглэдэг болжээ

Олон улсын түргэн хоолны сүлжээний нэг KFC  Энэтхэгт нэгэн сонирхолтой ажиллагааг зохион байгуулжээ. Дели, Мумбай зэрэг хүн ам олноор оршин суудаг хотуудад байх энэ сүлжээ хоолны газруудад Watt a Box  гэх нэртэй тусгай хайрцагаар үйлчлүүлэгчддээ "бэлэг барьсан” гэнэ. Ийм хайрцаг нь худалдан авагчийг хооллож ундлаад зогсохгүй ухаалаг төхөөрөмжүүдийг цэнэглэдэг юм. Watt a Boх хайрцагийн хананд жижиг оврын батарей суулгаж, iPhone Android   системийн ухаалаг гар утсыг цэнэглэхэд зориулан micro USB порт гаргаж өгсөн юм байна. Цэнэглэгчийг хайрцагнаас салгаж авахад ч  саадгүй ажилладаг учраас нэг хэсэгтээ Энэтхэгийн Дели, Мумбай хотын оршин суугчид ухаалаг утасны цэнэглэгч хоолны сүлжээгээр үйлчлүүлэх нь ихэссэн гэнэ.

0 сэтгэгдэл байна.