Технологи
22
2016.02.3. 16:01 511 1

Хос камертай iPhone 7Plus

Тайванийн Largan Technology  компанийн мэдээлснээр ухаалаг гар утасны гэрэл зургийн камерын дуран үйлдвэрлэгч Япон, Хятадын  аж ахуйн нэгжүүд Эппл компанид iPhone 7 Plus-т зориулан хос  камерын загвар зургийг илгээжээ. Largan  компани нь iPhone –ийн  фото дурангийн 60 хувийг ханган нийлүүлдэг юм байна. Харин Эппл компани захиалгаа цаг хугацаанд нь гаргахад гарах эрсдлээс урьдчилан сэргийлж хэд хэдэн компанитай гэрээ байгуулаад байгаа юм. Тайванийн компанийн мэдээлснээр Эппл компани iPhone 7  шинэ ухаалаг гар утсаа хос камертай гаргах бол, 5,5 инчийн дэлгэцтэй iPhone 7Plus-ийг 2 хувилбараар дэлхийн зах зээлд гаргахаар болоод байгаа гэнэ. Үүний нэг хувилбар нь 12 мегапикселийн хос камерууд нь тус тусдаа  өөр үзүүлэлттэй байх юм байна. Тухайлбал, диафрагм, оптик дүрс тогтворжуулагч нь өөр өөр өгөгдөлтэй байх юм.

1 сэтгэгдэл байна.

monhbileg
2016.02.16 11:52
ulaanaa egchdee sar shiniin mend hurge