Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.1. 11:31 402 0

ЭМЯ: Улсын хэмжээнд халдварын таван тохиолдол шинээр бүртгэгдлээ

Өнөөдрийн 11:00 цагийн ЭМЯ-ны мэдээллээр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Мөнххада" ХКК-ийн хоёр хүнээс коронавирус илэрсэн талаар мэдээллээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Эх уурхай тодорхойгүй буюу шинээр илэрсэн хоёр тохиолдлын тандалт судалгааг үргэлжлүүлж байна. Эдгээр хүмүүс "Мөнххада" гэж Тоёота машин борлуулдаг компанийн ажилтнууд байсан. Тус компанид нийт 116 ажилтан байдаг. Ойрын хавьтал 24 хүнийг тусгаарласан. Хоёрдогч хавьтал 92 хүн байна гэж үзсэн. Халдвар голомтлон гарч байсан аймгуудад сүүлийн 24 цагт халдвар бүртгэгдээгүй. Улаанбаатар хотод шинээр гарч байгаа кластер голомт дахь халдварын тоо 414 болсон байна. Улсын хэмжээнд дотоодын халдвар 740 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд долоон хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Монгол Улсын хэмжээнд коронавируний халдварын нийт батлагдсан тохиолдол 1220 болж байгаа ба эдгээрийн 837 нь эдгэрсэн. БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой хавьтлуудыг тусгаарласан. 2020 оны арванхоёрдугаар сарын 16, 17-ноос тусгаарласан хавьтлууд 14 хоног хяналт тандалтад байж, 4 удаагийн шинжилгээ сөрөг гарсан учир 332 хүнийг өчигдөр, өнөөдрөөс гэрийн ажиглалтад шилжүүлж байна. Энэ голомттой холбоотой 918 хүн ажиглалт тандалтад хянагдаж байна. Нийт хоёр голомттой холбоотойгоор 1870 хавьтал хяналтад байгаа" гэв.

0 сэтгэгдэл байна.