Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.01.2. 11:39 258 0

ЭМЯ: "Төв шуудан"-ийн 2 ажилтан, "Мөнххада" компанийн 4 ажилтнаас халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. Өчигдөр 11152 хүнд шинжилгээ хийхэд 22 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд нийт тохиолдол 1242  боллоо.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нэг нууц үеийнхээ хугацаанд буюу гурав дахь шинжилгээнд зөөвөрлөгдсөн халдвар илэрсэн гэсэн үг, "Амар" зочид буудлын тухайд. Халдвар тархах эрсдэлээс сэргийлж нүүлгэн шилжүүлэлт хийж, үйлчилгээний ажилчдыг өөрчлөн, сэрэмжлэх арга хэмжээ авсан. Франкфуртаас ирсэн хүмүүсийг нэмээд нийт зөөвөрлөгдсөн тохиолдол 406 болж байна. 

Дотоодод өнөөдөр шинээр халдварын 15 тохиолдол нэмэгдлээ. Үүний дөрөв нь "Мөнххада" компанид үүсээд байгаа голомтод шинээр нэмэгдлээ. Урд өдөр нь энэ голомтод хоёр тохиолдол бүртгэгдсэнээр нийт зургаан тохиолдол "Мөнххада" компаниас илрээд байна. Халдварын эх уурхайг тандан судалж байна. Сэжиглэсэн хавьтал өмнөх батлагдсан тохиолдолтой хавьтал болсон байх эрсдэл байгаа. Тус компанийн 35 хүнийг ойрын хавьтал гэж үзэн, тусгаарласан. Мөн 92 хүнийг гадуур, гэрийн хяналтад байлгаж, шинжилгээ хийгээд байна. Дөрвөн хүнээс бусад хүмүүст эхний шинжилгээгээр халдвар илрээгүй. 

Мөн "Төв шуудан" компанийн Гүний гаалийн тасагт ажилладаг хоёр хүн халдварт өртсөн. Нэг хүнийх нь гэр бүлийн хүн өвчилсөн байсан учир эх уурхайг нь тэндээс эхтэй гэж үзэж байна. Тухайн шуудангийн ажилчид болох 70 хүнийг хяналтад авч, бусад 10 гаруй хүнийг ажиглан тусгаарлах байранд тусгаарласан байна.

Бусад тохиолдлын тухайд өмнөх батлагдсан тохиолдлуудтай хавьтал болсон буюу Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомттой хамааралтай 4 тохиолдол байна. Мөн өргөн хүрээний цэгүүдэд хийж байгаа шинжилгээгээр гэр бүлээрээ халдварт өртсөн 3-4 тохиолдол бүртгэгдэж орж ирлээ. ХӨСҮТ-ийн гэр бүлтэй холбоотой батлагдсан тохиолдол мөн гарсан байна. 

Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 755 тохиолдол бүртгэгдлээ. Сүүлийн 24 цагт 18 хүн эдгэрч, гэртээ гарсан" гэв.

 

0 сэтгэгдэл байна.