Онцлох мэдээ / Спорт / Сонин хачин
22
2021.01.27. 09:51 384 0

Монгол залуус "PUBG Mobile"-ын дэлхийн аваргад гуравдугаар байрт шалгарлаа

Дэлхийн аварга шалгаруулах "PUBG Mobile"-ын тэмцээн АНЭУ-ын Дубай хотод болж өндөрлөв.

Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдсөн уг тэмцээнд Монголын ZEUS ESPORTS баг маш амжилттай оролцож гуравдугаар байранд орлоо. Гуравдугаар байранд орсон багийн хувьд шагналын 100 мянган ам.доллар(284 сая төгрөг)-ыг авах бөгөөд дараа дараагийн томоохон тэмцээнүүдэд урилгаар оролцох эрх нээгдэж байна.

Харин хоёрдугаар байранд Хятадын "4 Angry Men" баг орсон бол тэргүүн байрыг мөн Хятадын "Nova XQF" баг эзэлж 700 мянган ам.доллар (1.9 тэрбум төгрөг)-ыг авлаа.

Тэмцээний өмнөх чансаагаар шилдэг 16 багаас 13-т бичигдэж байсан ZEUS ESPORTS баг ийнхүү олны таамгийг эвдэн аваргын төлөө хүчтэй өрсөлдөөнийг толилууллаа. Тэмцээний сүүлийн тоглолтыг хүртэл аваргын хувь заяа шийдэгдээгүй байсан бөгөөд Монгол залуус дэлхий дахиныг гайхуулж улсынхаа E-Sport-ын түүхэн дэх хамгийн том амжилтыг үзүүлсэн юм.

0 сэтгэгдэл байна.