Онцлох мэдээ / Улс төр
22
2021.03.8. 21:05 336 0

С.Зоригийн хэрэгт холбогдсон Т.Чимгээ эрүүдэн шүүсэн бичлэгийг задруулах нь зөв гэж хэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хан Уул дүүргийн 10-р хороонд байрлах 401-р хаалттай хорих анги-Нэгдсэн эмнэлэгт ажиллаж байна.

Тэрбээр: Шүүн таслах үйл ажиллагаан дунд хууль зөрчсөн, Засгийн газартай салшгүй холбоотой үйл ажиллагаа байна. Яагаад гэвэл Засгийн газрын шууд харьяаны байгууллага болох ЦЕГ, ТЕГ, УИХ-ын харьяа байгууллага болох АТГ, ШШГЕГ-тай холбоотой асуудал юм. Тиймээс Т.Чимгээтэй уулзаж зарим зүйлийг тодруулсан. Хэрэгтэй холбоотой асуудал байгаа учир бүхнийг ярих боломжгүй. Гэхдээ зарим зүйлийг Чимэгээгийн зөвшөөрлөөр олон нийтэд ил болгохоор боллоо. Өнөөдрийн байдлаар Т.Чимгээ таван жил гаруй хоригдож байна. Хэрвээ бид энгийн иргэнд хүчээр ял тулгасан бол яах вэ. Энэ хүний эрхэд халдсан олон зүйл болжээ. Хууль хяналтын хүн хар тамхи хэрэглүүлж, нүцгэн байсан зургийг нь гэр бүлийнхэнд нь явуулсан. Энэ бичлэгийг ил болгохгүй гэж үзсэн боловч Чимгээ сая энэ бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж ярьлаа. Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Мансууруулах бодис хэрэглүүлж, биеэ хянах боломжгүй байхад нь хурууных нь хээг хүртэл авсан байж болзошгүй юм байна. Чимэгээ хэрэгт шалгагдаж байх явцад түүний төрсөн охин автомашины ослоор нас баржээ. Энэ хэргийг сэргээн шалгах нь зүйтэй гэж хүсэж байгаагаа надад хэллээ. Тиймээс ЦЕГ-т чиглэл өгч энэ асуудлыг зайлшгүй шалгана. 

Зарим хэрэг шүүх дээр гацдаг, зарим нь яагаад хурдан шийдэгддэг юм бэ. Энэ асуудлыг бид гаргаж тавих нь зүйтэй гэж үзэж байна. 2019.07.29-нд Төв аймгийн шүүхэд шилжүүлснээс хойш өнөөдрийг хүртэл энэ хэрэг тодорхойгүй байдалтай, маш удаан гацсан. Шүүх ялгаатай байдлаар асуудалд хандаж болохгүй. Сүүлийн үед Баасанцогт гэх хүний талаар яригдах болсон. Энэ хүн хэрэг төлөвлөдөг, Х.Идэр, Болдбаатар, нэр бүхий прокурорууд ажилладаг байна. Хэдэн жилийн өмнө бид "хонгил" нураах тухай тэмцлийг хийж байсан. Гэтэл өнөөдөр дахиад захиалгаар хэрэг ялладаг хэрэг гарч байна уу гэдэг асуудал гарлаа. Энэ хэрэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Гансүх гүнзгий оролцдог байж болзошгүй. Тэр хүн цаашид энэ албан тушаалаа хаших ёс зүй байх уу гэдгийг ҮАБЗ-ийн нэг гишүүний хувьд хөндөнө. Цаашид УИХ-ын чуулган эхлэх үед энэ асуудлыг тавина.

0 сэтгэгдэл байна.