Онцлох мэдээ / Улс төр
22
2021.03.17. 10:01 654 0

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна

Засгийн газрын лхагва гараг бүрийн ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • КОВИД19-ийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээний талаар,
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай,
  • Эдийн засгийн тэргүүлэх ач холбогдолтой 100 төсөл, арга хэмжээний талаар,
  • Улаанбаатар хотыг цахилгаан, дулаанаар хангах 5 дахь эх үүсвэрийг шийдвэрлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар зэрэг 20 орчим асуудлыг хэлэлцэж, танилцахаар төлөвлөөд байна.

0 сэтгэгдэл байна.