Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.18. 11:29 216 0

ЭМЯ: 158 тохиолдол бүртгэгдэж, халдвартай байсан нэг хүн нас барлаа

Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл хийж байна. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 158 тохиолдол бүртгэгдлээ. Эдгээрийн 21 хүний халдварын эх уурхайг тодорхойлох хавьтал судлалын үйл ажиллагаа явагдаж байна. 

Халдварын эх уурхай нь тодорхойгүй иргэд Баянзүрх дүүргийн 10, 5, 22 дугаар хороо, Баянгол дүүргийн 13, 15, 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17,18  дүгээр хороо, Сонгинохайрхан дүүргийн 6, 8, 25 дугаар хороо, Хан-Уул дүүргийн  18 дугээр хороонд амьдардаг хүмүүс байна. 

Өнөөдрийн байдлаар 1201 хүн эмчлэгдэж байгаагаас гурван хүний биеийн байдал нэн хүнд байна" гэлээ. 

Мөн эмчлэгдэж байсан хүмүүсээс нэг хүн нас баржээ. Тухайн иргэн 89 настай, ковид 19-ийн нэн хүнд хэлбэрээр өвчилсөн байсан аж. Улмаар амьсгалын дутагдал, зүрх судасны дутагдлаар нас барсан талаар мэдээллээ. 

0 сэтгэгдэл байна.