Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.21. 11:48 286 0

ЭМЯ: 170 тохиолдол шинээр батлагдлаа

Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 18 лаборатори 9520 шинжилгээ 170 шинэ тохиолдол бүртгэгдэж, дотоодын халдварын тоо 4443 боллоо. 170 тохиолдлын 168 нь Улаанбаатарт, хоёр нь Төв аймагт бүртгэгдсэн байна. Дотоодын халдварын  4078 нь Улаанбаатар хотод, үлдсэн 366 тохиолдол нь аймаг орон нутагт бүртгэгджээ. Цар тахал эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 4976 болсон байна.

Энэ хугацаанд 126 хүн эдгэрч эмнэлгээс гарсан ба эдгэсэн нийт хүний тоо 3477 /эдгэрэлт 70 хувь/ болжээ.

0 сэтгэгдэл байна.