Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.03.30. 21:29 287 0

О.Эрдэнэхишиг: Цагдаагийн байгууллагын есөн төрлийн үйлчилгээг “E-Mongolia” системээр хүргэж байна

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia”-г ашиглан цахим хэлбэрээр цагдаагийн байгууллагаас үзүүлэх төрийн үйлчилгээний талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишигээс тодрууллаа.

- Монгол Улсад төрийн байгууллагын зарим үйлчилгээ цахим хэлбэрт шилжээд багагүй хугацааг өнгөрүүлж байна. Цагдаагийн байгууллагаас хэчнээн төрлийн үйлчилгээг цахимаар, тэр дундаа "E-Mongolia” системээр иргэдэд үзүүлж байна вэ?

Цагдаагийн ерөнхий газраас 2020 оны аравдугаар сард Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран батлагдсан жагсаалт дахь долоон төрлийн үйлчилгээ, дээрх тогтоолд заагдаагүй боловч цахимаар хүргэх боломжтой гурван төрлийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia”-аар дамжуулан иргэдэд хүргэж эхэлсэн байгаа.

Иргэд, бизнес эрхлэгчдийн авдаг төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэхэд зайлшгүй хийгдэх шинэчлэл нь төрийн үйлчилгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх явдал мөн. Энэ нь харилцан ялгаатай чиг үүрэг бүхий олон төрлийн төрийн байгууллагуудын зохион байгуулалтыг сайжруулах, үйл ажиллагааны зардлыг бууруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдэд хүргэж буй үйлчилгээг ил тод, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгох боломжтойгоос гадна том төрөөс ухаалаг төр рүү шилжих улмаар иргэн төвтэй төрийн үйлчилгээг хөгжүүлэхэд ихээхэн чухал. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 259, 2019 оны "Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149, 2020 оны "Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 90 дугаар тогтоолд цагдаагийн байгууллагаас үзүүлэх 12 төрлийн үйлчилгээ, лавлагааг олгохоор заасан байдаг.

Вэбсайтаар харагдах байдал "Үйлчилгээнүүд” цэс 

 

О.Эрдэнэхишиг: Цагдаагийн байгууллагын есөн төрлийн үйлчилгээг “E-Mongolia” системээр хүргэж байна

Энэ оны байдлаар цагдаагийн байгууллага Галт зэвсэг эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, Жолоодох эрхийн оноо, Жолоочийн лавлагаа, мэдээлэл, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх тухай тодорхойлолт, Хуулийн этгээдийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт, Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох, Монгол Улсын Олон улсын жолооны үнэмлэх захиалах (1,2,3 жил) гэсэн есөн төрлийн үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia”-ээр дамжуулан олон нийтэд хүргэж байна.

О.Эрдэнэхишиг: Цагдаагийн байгууллагын есөн төрлийн үйлчилгээг “E-Mongolia” системээр хүргэж байна 


- Төрийн үйлчилгээний систем "E-mongolia”-д цагдаагийн байгууллагаас цаашид  ямар лавлагаа, үйлчилгээг нэмж хамруулах боломжтой вэ?

- Цаашид батлагдсан жагсаалтад тусгагдсан "Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох”, "Гэрээт харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн лавлагаа”, "Аюултай болон овор ихтэй ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэлд зөвшөөрөл олгох”, "Монгол Улсын хилээр галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл нэвтрүүлэх, худалдан борлуулах төвөөс худалдан авах зөвшөөрөл олгох”, "Галт зэвсгийн гэрчилгээ олгох” зэрэг таван төрлийн үйлчилгээ, лавлагааг 2021 онд багтаан төрийн үйлчилгээний нэгдсэн систем "E-Mongolia”-д холбох ажлыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газартай хамтран зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Гар утсаар "E-mongolia” аппликейшний харагдах байдал

О.Эрдэнэхишиг: Цагдаагийн байгууллагын есөн төрлийн үйлчилгээг “E-Mongolia” системээр хүргэж байна

0 сэтгэгдэл байна.