Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.04.3. 10:21 967 2

Улсын начин Э.Энхбат бүх биеийн битүү гэмтэлтэй Сэхээний тасагт эмчлүүлж байна

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Монголын олимпийн холбооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өчигдөр /2021.04.02/ ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах "Их хуралдай” төвд Монгол Улсын өсөх идэр, өрнөн дэлгэрэх начин Э.Энхбатыг хэрцгийгээр зодож, ухаангүй ботол гэмтээсэн хэрэг гарсан.

Тус хэргийн талаар Улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг хэвлэлд өгсөн мэдээлэлд "Миний хань одоо сэхээнд, биеийн байдал маш хүнд байна. Н.Түвшинбаяр миний ханийг хэрцгийгээр зодож гэмтээсэн. Хань минь тархиндаа маш хүнд гэмтлүүд авч, олон оёдол тавиулсан. Тархины гэмтэл авч, ард дагз нь нээгдчихсэн, улаан мах нь гарчихсан, ам, хамар нь гэмтсэн нөхцөл байдалтайгаар эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Эмч нар оношийг нь одоогоор хэлэх боломжгүй гэсэн. Намайг очих үед шил, шилэн эдлэлээр цохиж, нүүр гарыг нь маш хэрцгийгээр зодсон байдалтай өайсан. Тухайн үед Н.Түвшинбаяр байсан хэдий ч удалгүй хэргийн газраас зугатаасан. Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа. Тархины гол ясны хугарал, дух цөмөрсөн, цус хуралт явагдсан гээд ухаан орох эсэх нь одоогоор тодорхойгүй байна” гэжээ.

Сэжигтэн Н.Түвшинбаярт ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг үүсгэн шалгаж, түүнийг эрэн сурвалжлах ажлыг эхлүүлээд байгаа юм байна.

2 сэтгэгдэл байна.

Иргэн
2021.04.03 19:17
Энэ хөдөөнии халтрууд нутагтаа байхад яанаа. Яах гэж ажил сургульгүй юмс ирчээд хот бузарлад,байдаг байдаг газартаа байцгаа
Зочин
2021.04.03 19:26
Бөхчүүдийг давруулсны хар гай. Бяр байхад ухаан, боловсролоор яахын бэ!!!! гэдэг л хүмүүс шүү дээ