Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.04.4. 00:34 1 010 1

Н.Түвшинбаяр ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мэдүүлэг өгч байна

 

Монгол Улсын гавъяат тамирчин, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын биед хохирол учруулсан үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхлээд байна. Тэрбээр өмгөөлөгч Л.Данзанноровын хамт мэдүүлэг өгч байгаа аж.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Өчигдөр /2021.04.02/ орой 21:00 цагийн үед тус хэрэг гарч, цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн. Одоогоор уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Бид ирэх Даваа гаригт /2021.04.05/ албан ёсны тайлбар, мэдээлэл хийнэ" гэсэн юм.

Тус хэргийн талаар Улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг хэвлэлд хандан мэдээлэл өгчээ. Тэрбээр  "Миний хань одоо сэхээнд, биеийн байдал маш хүнд байна. Н.Түвшинбаяр миний ханийг хэрцгийгээр зодож гэмтээсэн. Хань минь тархиндаа маш хүнд гэмтэл авч, тоолж баршгүй олон оёдол тавиулсан" гэх мэдээллийг өгчээ.

 

1 сэтгэгдэл байна.

1
2021.04.07 05:00
Их эзэн Чингис хаан, Их жанжин Сүхбаатар нарын нэр архичин танхай Түвшинбаяртай хамт шоронд орох ёсгүй. Тийм учраас ерөнхийлөгч Баттулга зарлиг гаргаж төрийн дээд шагналуудыг хурааж авах ёстой. Сүүлийн үед залуучууд хавтгайран архидаж хүний амийг зэрлэгээр хөнөөж байгаа учир цаазын ялыг нэн даруй сэргээх шаардлагатай.