Онцлох мэдээ / Нийгэм
22
2021.04.7. 11:20 333 0

Дундговь, Өмнөговь, Говь-Алтайгаас бусад бүх аймагт халдвар бүртгэгдэж, дөрвөн хүн нас барлаа

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-наас танилцуулж байна.

ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр "Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийх явцад 575 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр халдварын тоо улсын хэмжээнд 12226 болж байна. Эдгээр нь бүгд дотоодын халдвар бөгөөд 456 нь Улаанбаатар хотод батлагдсанаар нийслэлд гарсан халдварын тоо нийт 8906 болсон. 113 нь орон нутагт бүртгэгдсэнээр орон нутагт гарсан халдвар 1358 боллоо. Эмнэлгээс шалтгаалах халдварын зургаан тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдрийн /2021.04.07/ байдлаар Дундговь, Өмнөговь, Говь-Алтай гэсэн гурван аймаг л халдваргүй үлдсэн. Бусад аймагт ковидын халдвар бүртгэгдсэн. Өвөрхангай, Төв аймагт сүүлийн хоногт хамгийн олон буюу тус бүр 30 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Дорнод аймагт халдварын хоёр тохиолдол бүртгэгдэж, халдвартай аймгуудын тоо 18 болж байна” гэлээ.

Сүүлийн 24 цагт 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. Эдгэрсэн хүний тоо 6,912 боллоо. Халдварын улмаас 2,480 хүн эмчлүүлж байгаагаас

Хөнгөн 2,186

Хүндэвтэр 317

Хүнд 70

Маш хүнд 10 хүн байна.

0 сэтгэгдэл байна.