Онцлох мэдээ / Улс төр
22
2021.04.8. 15:46 424 1

Иргэн бүрт 300 мянган төгрөг олгож, хатуу хөл хорио тогтооно

Засгийн газраас энэ бямба гараг буюу дөрөвдүгээр сарын 10-25-ны өдөр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоохоор болсон.  Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дарах мэдээллийг хийлээ.

Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ "Монгол Улс вакцинжуулалтаар Азидаа дээгүүр байранд орж байна. Цаашдаа вакцинжуулалтыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай. Вакцинжуулалт амаргүй асуудалтай тулгарч байна. Дэлхий нийтэд вакцины хомсдол үүсэх магадлалтай байна. Бид долоодугаар сарын 1 гэхэд зорилтот бүх иргэдээ вакцинжуулж дуусах зорилготой. 

Израил, Чили улс дархлаажуулалтаар тэргүүлж байна. Израил улс хоёр дахь тунг хийлгэтэл халдвар хамгааллын дэглэмийг баримталснаар 90 хувь бууруулж байна. Чили улс вакцины эхний тунг хийлгэсэн ч эхний тун хийлгэсэн хүмүүс халдвар авч байна. Тиймээс Монгол Улс эхний замаар явах хэрэгтэй. Бид Израилтай адил чанартай вакцинжуулалт хийх хэрэгтэй гэж үзсэн. Вакцины хоёр дахь тун хийтэл халдвар авахгүй байх хэрэгтэй. Тиймээс дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд хөл хорио тогтоохоор боллоо. Энэ хөл хорио сүүлийнх байгаасай.

ИРГЭН БОЛГОНД 300 МЯНГАН ТӨГРӨГ ОЛГОХООР БОЛЛОО

ААН-үүд, иргэдэд дулаан цахилгаан, НДШ-ийн хөнгөлөлт, хүүхдийн мөнгийг 100 мянга болгосон нь маш их дэм болсон. Одоо төсөв ачаалал авах боломжгүй болсон.

 

Сангийн сайд Б.ЖАВХЛАН "Монгол Улсын 3.3 сая иргэн бүрт өнөөдрөөс эхлэн 300 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлнэ. Нийтдээ 7-10 хоног энэ процесс үргэлжлэх болов уу. Бид илүү хурдан хугацаанд иргэдийн дансанд шилжүүлэхээр ажиллах болно. Мөн "Pfizer" компанийн вакциныг тавдугаар сард татан авахдаа зорилтот иргэдийн тооноос олон вакцин ирэх юм."

Шадар сайд С.АМАРСАЙХАН "Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 70 орчим идэвхтэй голомт байна. Цаашдаа ч халдварын голомтын тоо өсөх байх. Хоёрдугаарт, хариуцлагын асуудал яригдаж байна. Бид ажлын гүйцэтгэл, хяналтыг тавьж, хариуцлага тооцно."

1 сэтгэгдэл байна.

dsds
2021.05.03 07:48
<a href="https://paiza.io/projects/w4KCY41D4OWPgX4gAXSvKQ">BEST NEWS</a>