Дэлхий дахинд
22
2016.03.24. 18:16 670 0

Энэтхэгт ундны усны дайн эхэлжээ

Энэтхэгийн усны  хүн хэмээн нэрлэгддэг  хүрээлэн буй орчны хамгаалагч Ранжер Сингх гэгч Энэтхэг улс ундны усны нөөц, түүний хөгжилд дорвитой алхам хийхгүй бол тус улсын нийт оршин суугчдын 40 хувь нь 2030 он гэхэд ундны усгүй болох аюул нүүрлэснийг мэдээллээ. "Энэтхэг улс усны нөөцгүй болж байна. Гол мөрний усны түвшний хэмжээ 60-65 хувиар буурч, гүний усны нөөц шавхагдан усны жижиг судал 90 хувиар цөөрч байна” хэмээн Тасс агентлагт өгсөн ярилцлагадаа тэрээр дурьджээ. Дэлхийд хүн амынхаа тоогоор тэргүүлж байгаа энэ улсын хүн ам цаашид өсөх хандлагатай, түүнийг дагаад хөдөө аж ахуйн салбарт ашиглах усны хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа нь асуудлын гол үндэс болж байгаа юм. Энэтхэг улсын хөдөө аж ахуйн салбарт ашиглаж байгаа усны хэмжээ нь Хятад болон АНУ-ын хэрэглээтэй харьцуулахад 2 дахин их байдаг юм байна. Усны нөөцийн байдлаас шалтгаалж Энэтхэг улсын томоохон хотуудад оршин суугчдын амьдралын хэв маяг ч өөрчлөгдөж эхлээд байгаа юм байна. Бангалор, Дели, Мумбай зэрэг хотын оршин суугчид усны зарцуулалтаараа тэргүүлдэг бол хойд бүс нутгийн оршинсуугчид ундны уснаас болж мөргөлдөөнд хүрч эхлээд байгаа гэнэ. Махараштра мужийн иргэд л гэхэд хоногийн хэрэгцээгээ хангах усаа худалдан авахын тулд зодоон цохиондоо хүрч эхлэсэн байна. Олон улсын байгууллагаас хийсэн судалгаагаар ундны усны хомсдолтой Энэтхэг улсын 76 сая иргэн буюу нийт хүн амын 5 хувьд нь ундны усны хүрэлцээ муу байгаа юм байна. Цаашид энэ үзүүлэлт улам бүр өсөн нэмэгдэхээр байгааг тэрээр олон улсын усны өдрөөр даян дэлхийн сонорт хүргэжээ.

0 сэтгэгдэл байна.